Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын Харү башё өнөөдөр өндөрлөнө. Сүүлийн өдрийн барилдааны өмнө Ёкозүна Хакүхо М.Даваажаргал тэмцээнийг 13 даваа, нэг унаатайгаар тэргүүлж байгаа юм. Харин түүний араас сэкивакэ Тэринофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, хоёр унаатайгаар нэхэж байна. Өнөөдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал Харүмафүжи Б.Бямбадоржтой оноолт таарсан. Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы озеки Коёодотой оноолт таараад байна. Хэрвээ Хакүхо М.Даваажаргал өнөөдөр унаж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давбал, нэмэлт барилдаан гарна.