Монгол-Зүүн Тиморын хөл бөмбөгийн шигшээ багийн тоглолт Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн цэнгэлдэхэд болж байна. Цэнгэлдэх хүрээлэн 3800 хүний суудалтай ч бүх суудал эзэнтэй байлаа.
Багууд өнгөрсөн долоо хоногт эхний тоглолтоо хийж, манай баг 4:1-ийн харьцаатайгаар хожигдсон юм. Зүүн Тиморын тамирчдын олонх нь Бразил, Португал цустай тамирчид аж.
Тоглолтын 9 дэх минутад эхний гоолыг Зүүн Тиморын тоглогч Патрик Фабиано хийсэн юм. Энэ удаагийн тоглолтонд БНХАУ-ын дөрвөн шүүгч ажиллаж байна. Өнөөдрийн ялагч баг 2016 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний учраа тоглолтуудаа үргэлжлүүлнэ.
Манай багийн бүрэлдэхүүнд:
Хаалгач-Б.Ариунболд
Хамгаалагч-Б.Эрхэмбаяр, Ц.Энхжаргал, Б.Гарьдмагнай, Г.Билгүүн
Хагас хамгаалагч-С.Гал-Эрдэнэ, Х.Цэнд-Аюуш, А.Мөрөн, М.Төгөлдөр
Довтлогч-А.Цолмон, Н.Наранболд нар бий.
Хагас хамгаалагч А.Мөрөн эхний тоглолтод оролцсонгүй тэрбээр Сербид тоглох гэрээ хийсэн юм. Тоглолтын нэгдүгээр үе дуусахад зүүн Тимор хошуучилж байна