Их Британийн хатан хааны ач хүү хунтайж Харри ирэх зургадугаар сард цэргийн албанаас халагдах юм байна. Кенсингтоны ордноос мэдэгдсэнээр хунтайж арван жил цэргийн алба хаасан аж. Харри цэрэгт байхдаа хоёр ч удаа Афганистанд энхийг сахиулагчаар очихдоо байлдааны нислэгт оролцож байсан билээ. Түүний хувьд цэргээс халагдаад цаашид юу хийх вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм.
Ю.Дэлгэр