Categories
мэдээ спорт

Манай хоккейчид хожигджээ

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн Тайваны Тайпэй хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй манай шигшээ баг өчигдөр Арабын Нэгдсэн Эмират улсын багтай тоглож, 1:6 онооны харьцаатайгаар хожигдсон байна.

Эхний өдөр манай тамирчид Макаогийн багийг 8:1 онооны харьцаатайгаар ялсан юм. Монгол Улсын баг тамирчид гуравдугаар сарын 18-нд Тайвань, 19-нд Тайландын багтай тус тус тоглоно. Одоогийн байдлаар АНЭУ, Тайваны шигшээ багууд хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Монгол удаалж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *