“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа билээ. Тэгвэл түүний гаргасан гомдлыг маргааш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хэлэлцэнэ.
Г.Буяндоржийг анхан шатны шүүхээс шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт буруутган ялласан байдаг.
One reply on “Г.Буяндоржийн давж заалдах шүүх хурал маргааш болно”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru