Categories
мэдээ спорт

Универсиадын шатрын аваргууд тодорлоо

Монголын оюутны спортын Универсиад наадмын шатрын тэмцээн гуравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд “Зууны шатар” клубын байранд боллоо. Тэмцээнд их, дээд сургууль, коллежийн 13 байгууллагын эрэгтэй 44, эмэгтэй 28 нийт 72 оюутан тамирчин өрсөлдөв.

Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдээс 6,5 оноогоор ҮБТДС-ийн оюутан Олон улсын мастер Г.Мөнхгал, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан Э.Хулан нар ангилалдаа түрүүллээ.

Тэмцээний дүн:

Эрэгтэй (44 тамирчин)

Алтан медаль: 6,5 оноогоор Олон улсын шатрын холбооны мастер Г.Мөнхгал (ҮБТДС)

Мөнгөн медаль: 6,5 оноогоор, Олон улсын шатрын холбооны мастер Б.Галмандах (МУИС)

Хүрэл медаль: 5.0 оноогоор, Б.Ариунбүүвэй (МУИС)

IV байр: 5.0 оноогоор Л.Соронзонболд (ШУТИС)

V байр: 5.0 оноогоор Б.Нямдаваа (“Мон-Алтиус” БТДС)

Эмэгтэй (28 тамирчин)

Алтан медаль: 6,5 оноогоор Э.Хулан (МУИС)

Мөнгөн медаль: 5.5 оноогоор Ө.Нямтуяа (ҮБТДС)

Хүрэл медаль: 5,5 оноогоор С.Сарантунгалаг (ҮБТДС)

IV байр: 5.0 оноогоор Б.Халиун (ШУТИС)

V байр: 5.0 оноогоор Б.Оюунбаяр (МУИС)

Байгууллагын нэгдсэн дүнгээр ҮБТДС 17,5 оноогоор тэргүүлж, МУИС (16,5 оноо), ШУТИС (15.0) удаалав.

Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас БНХАУ-ын Бээжин хотноо ирэх аравдугаар сарын 18-25-нд болох Азийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулсан. Энэхүү шалгаруулалтад МУИС-ийн баг тамирчид шалгарч тус тэмцээнд оролцох эрхийг багаараа авсан юм. Харин ганцаарчилсан төрөлд Монголын шигшээ багийг тусад нь бүрдүүлэн Оюутны спортын холбооноос оролцуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *