Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Н.Төгсцогт маргааш анхны тулаанаа хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэхээр шийдсэн билээ. Тэгвэл түүний анхны тоглолт маргааш болох гэж байна. Одоогоор Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос Анжелес хотноо бэлтгэлээ хийж байгаа. Маргаашийн тулалдаан нь Онтарио хотын “Citizens Business Bank Arena” хэмээх 11000 хүний суудалтай ордонд болох нь. Premier Boxing Champions-ийн хүрээнд болж байгаа энэ тоглолт нь Берто-Лопес, Портер-Гарсиа нарын гол тулааны өмнө юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *