Categories
гадаад мэдээ

Том Хэнкс клипэнд тогложээ

Холливуудын нэрт жүжигчин Том Хэнкс дуучин Карлигийн “I Really Like You” дууны клипэнд тоглосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Клипэнд тоглох кинонд тоглохоос хэцүү юмаа. Дууны хэмнэлд нь тааруулж хөдлөх болон сэтгэл хөдлөлөө гарах хэцүү байлаа. Дуучин Карли надад санал тавьж, клипэндээ тоглуулсанд баярлалаа” гэж жиргэжээ.

Энэхүү клипэнд жүжигчнээс гадна дуучин Жастин Бибер тоглосон байна. Бибер “Карли болон Том Хэнкстэй хамтрах таатай байлаа. Гадаа хүйтэн байснаас бусад зүйл нь таалагдлаа. Клипийн зохиол болон жүжигчид бүгд гайхалтай байсан” гэж бичжээ.

Энэхүү клип өчигдөр 14.00 цагт “Youtube.com” дээр байршсан байна. Өнөөдрийн байдлаар уг клипийг 14 сая орчим хүн үзжээ. Карлигийн дуу Америкийн “HOT-100″ чартад 57 дугаар байрт жагсаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *