Categories
гадаад мэдээ

Багийнхан болон зорчигчдод зориулж зул өргөнө

Малайзын агаарын тээврийн “МН370” онгоц яг жилийн өмнө Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч байхдаа сураггүй алга болсон юм. Онгоцонд багийн 15 гишүүн болон 224 зорчигч зорчиж явсан билээ. Сураггүй болсон “МН370” онгоцыг хайх ажиллагаанд дэлхийн 25 орны 3500 гаруй аврагч нэгдэж, 150 хоногийн турш Энэтхэгийн далайд самналт хийсэн ч олоогүй юм. 365 өдрийн өмнө сураггүй алга болсон онгоцны зорчигчид болон багийн гишүүдийн гэр бүлд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Австралийн Ерөнхий сайд Тони Эббот, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд зэрэг дэлхийн 30 гаруй орны удирдлагууд эмгэнэл илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Куала Лампур болон Бээжин хотноо амиа алдсан нь тодорхойгүй, сураггүй байгаа зорчигчид болон багийнханд зориулж өнөөдөр зул өргөхөөр болсон байна. Мөн хятад зорчигчдын гэр бүл Тянь Ань Миний талбайд тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж, хүмүүсийг нэгдэхийг уриалжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Малайзын удирдлагууд “МН370” онгоцыг осолдсон хэмээн үзэж, бүх хүнийг амиа алдсан хэмээн мэдэгдсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *