Categories
гадаад мэдээ

Майкл Жордан тэрбумтны эгнээнд багтжээ

Хөрөнгийн хэмжээ нь нэг тэрбумын босгыг давснаар Майкл Жордан Форбс сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтанд багтлаа.

Одоо тэр АНУ-ын 513 дахь баян болжээ.

Ингэхэд хүргэсэн гол шалтгаан бол үнэлгээ нь огцом нэмэгдсэн Шарлотт Хорнетс баг. Майкл Жорданы эзэмшдэг энэ багийн өнгөрсөн оны үнэлгээ $410 сая байсан бол энэ жил $725 сая болж өсчээ. Лос Анжелес Клипперсийг Стив Балмер $2 тэрбумаар худалдаж авсан явдал нь үнэлгээнд ийнхүү сайнаар нөлөөлсөн байна.

Жорданы эзэмшдэг хувь $500 саяын үнэд хүрсэн гэж Форбсд дурджээ.

2010 онд Жордан энэ багийг $275 саяар авч байв.

Харин Жорданы үлдсэн орлогын эх үүсвэр нь Nike компанитай хийдэг спорт гутлын бизнес. Уг бизнесээс Жордан 2013 онд $90 саяыг олж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *