Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион явуулдаг “Дүнжингарав” хаврын уралдаан шинийн дөрвөнд болох товтой байсан ч цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс болж хойшилсон. Уралдааныг энэ сарын 28-ны өдөр явуулахаар болсон бөгөөд уралдах морьдыг маргааш бүртгэх юм байна. Бүртгэл нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын дунд сургууль дээр болох аж.