Categories
мэдээ нийгэм

М.Батчимэг “Хаягаа кирилл юм уу монгол бичгээр бичээгүй аж ахуйн нэгжүүд торгууль хүлээнэ”

Монгол хэлний тухай хуулийн төслийг сар шинийн өмнөхөн хэлэлцэн баталсан. Уг хууль нь уйгаржин монгол бичгийгтөрийн албанд түлхүү ашиглахаар тусгасан байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг “Монгол хэлний засаглалтай болно”хэмээн мэдэгдээд буй. Тэрбээр ярихдаа “Хүүхдийг нэгдүгээр ангид орсон цагаас нь эхлэн монгол хэл, уран зохиолын хичээлийг тасралтгүй, батлагдсан агуулгаар заадаг байх. Үүн дотроо ялангуяа гадаад хэлний сургалттай хувийн болон олон улсын сургуулиудад монгол хэлний хичээлийг нэгдүгээр ангиас нь төгстөл монгол хэлийг заадаг байх асуудлыг хуулиар зохицуулж байгаа. Өндөр төлбөр авч байгаа зарим хувийн сургуулиуд монгол хэлийг тавдугаар ангиас нь, зарим нь алдаг оног зааж байгаагаас болоод хүүхдийн эрх маш их зөрчигдөж байгаа. Гэтэл тэр хүүхэд монгол хэлээ сайн сураагүйгээс болоод ирээдүйд төрд ажиллаж чадахгүй, эсвэл шалгуур өндөртэй хувийн компанид ч ажиллаж чадахгүй байх нөхцөл байдал үүснэ шүү дээ. Түүнчлэн дотоодын их, дээд сургуулиудад суралцахад ямар мэргэжлээс үл хамааран монгол хэлний суурь шалгалт авдаг болох юм. Энэ нь хэлний төвшин сайжрахад их чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Цаашилбал, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд ч бас монгол хэлний шалгалт өгөх заалтыг оруулж өгнө. Түүнчлэн монгол хэлний хэрэглээг сайжруулах, гудамж талбай дахь хаягууд монгол хэлээр бичигдсэн байх гэх зэрэг тодорхой шаардлагуудыг оруулж өгч байгаа юм” хэмээн тайлбарлажээ.

Хууль хэрэгжүүлээгүй иргэн аж ахуйн нэгж торгууль хүлээх нь байна. “Монгол хэл, бичгийг хүүхдэд заах үүргээ биелүүлээгүй сургуулиуд, аж, ахуйн нэгж, байгууллагууд хаягаа кирилл, монгол бичгийн аль нэгээр нь бус дан гадаад хэлээр бичсэн зэрэг нийт дөрвөн заалтаар хуулийн этгээдэд торгууль ногдуулах заалт тусгагдсан. Аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй байна. Энэ нь Захиргааны тухай хуулийн хамгийн бага торгуультай хууль” гэж гишүүн тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *