Categories
мэдээ нийгэм

Нийтлэг үйлчилгээнийхэн шинэ машинтай боллоо

Баянзүрх дүүргийн тулгамдсан асуудлын нэг хог тээвэрлэлт байдаг. 304 мянган хүн амтай, 86 мянган өрхтэй тус дүүрэгт Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар ажиллаж, иргэд, өрх, аж ахуйн нэгжийн хогийг цэвэрлэж, тээвэрлэдэг. Дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүссэн хур хог, аж ахуйн нэгжийн хашаа, гудамж талбай, гол усны ай сав дагасан үүсмэл хог, орон сууц, гэр хорооллын өрхийн хог, үерийн далан,хамгаалалтын шуудуу дагасан үүсмэл хог гэх мэтээр хөндлөнгийн шалтгаантай ачаалал нэмэгддэгээс Нийтлэг үйлчилгээний газруудад хог тээвэрлэлтийн машинууд байнга дутагдалтай байдаг. ө Тиймээс 2014 онд дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ нийтлэг үйлчилгээний газруудын авто баазыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил зохион байгуулсанаар модон хонин жилийн босгон дээр Баянзүрх дүүргийн Орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний дөрвөн газарт хог тээврийн зориулалттай задгай тэвштэй өөрөө буулгагч дөрвөн машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. ISUZU маркийн таван тоннын даацтай хог тээврийн зориулалттай өөрөө буулгагч эдгээр дөрвөн машин нь 6.5 метр куб хог багтаах боломжтой задгай тэвштэйгээрээ давуу талтай юм хэмээн Баянзүрх дүүргийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *