Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш “Оскар”-ын эзэд тодорно

Дэлхийн кино урлагийн дээд шагнал болох “Оскар”-ыг гардуулах ёслол өнөөдөр буюу 22-ны орой болох юм. Харин цагийн зөрүүгээр ёслолын ажиллагааг манайд маргааш өглөө үзнэ. 87 дахь удаагийн ёслолыг нэрт жүжигчин Нил Патрик Харрис хөтлөх юм байна. Энэ жил уг шагналын 25 төрөлд нийт есөн кино өрсөлднө. Үүнд: найруулагч Клинт Иствудын “American Sniper“, найруулагч Алехандро Гонсалес Иньяриттугийн “Birdman”, найруулагч Ричард Линклейтерийн “Boyhood”, найруулагч Уэс Андерсоны “ The Grand Budapest Hotel”, найруулагч Мортен Тильдумын “The Imitation Game”, найруулагч Ава дюВернейн “Selma”, найруулагч Жеймс Маршын “The Theory of Everything”, найруулагч Дэмьен Шазеллын “Whiplash”зэрэг бүтээлүүд юм. Харин 2015 оны хүндэт “Оскар”-ыг Францын жүжигчин,зохиолч Жан-Клод Карьер, Японы хүүхэлдэйн кино бүтээгч Хаяо Миядзаки, Ирландын жүжигчин Хорин О’Хара нарт олгохоор болсон тухай хэдэн хоногийн өмнөмэдэгдсэн билээ.

Ю.Дэлгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *