Categories
мэдээ нийгэм

Хоёр хүн сураггүй байна

Сүхбаатар аймгийн Асгат сумын хоёрдугаар баг Шивээт гэдэг газар 41 настай М гэх эрэгтэй хүн дан цамцтай, халамцуу байдалтай шинийн хоёрны үдшийн 23:00 цагийн орчим алга болсон гэсэн мэдээг онцгойгийнхон хүлээн авчээ. Улмаар тус сумын хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан зургаан хүн, нэг автомашинтайгаар эрэн хайж байна. Одоогоор М олдоогүй аж. Шивээт нь сумын төвөөс 60 км зайд байдаг гэнэ.

Мөн Дундговь аймгийн Адаацаг сумаас зүүн тийш 40 км-т нутаглах А-гийнхаас 18:00 цагийн орчимд 14 настай, Д гэх эрэгтэй хүүхэд гэр рүүгээ гараад одоо болтол ирээгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр оройн 22:34 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс зургаан албан хаагчид, нутгийн иргэд гээд нийт 11 хүн хоёр автомашинаар эрэн хайж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *