Шинийн 1-ний өдөр буюу хоёрдугаар сарын 19-нд нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байжээ.
Харин өчигдөр буюу шинийн 2-ны өдөр гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн-Ард-Аюуш”-ийн 8 дугаар гудамж, Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 3 дугаар хэсэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багт тус тус айл шатжээ.
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас гэрээ орхин гарахдаа цахилгаан хэрэгслүүдээ бүрэн унтраасан эсэхээ сайтар шалгаж байхыг анхааруулж байна.