Categories
мэдээ нийгэм

Баянголынхон цалингаараа ахмадуудаа баярлууллаа

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан Баянгол дүүргийн төрийн албан хаагчид “Дэм дэмэндээ” сайн үйлсийн аяныг санаачилжээ.

Сайн үйлсийн аянд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Хүүхэд хөгжлийн төв, Баянгол агропарк, Баянгол зуслан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв зэрэг 11 төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид хоёр өдрийн цалингаа хандивлаж, 3100 ахмадад тусламж үзүүллээ.

Энэхүү аяныг хоёрдугаар сарын 14-ний 10:00 цагаас 23 хороонд зэрэг эхлүүлж дүүргийн удирдлагууд хороо бүрээс ирсэн ахмадуудад гарын бэлэг гардуулсан байна.

Албаны хүмүүс сайн үйлсийн аянд нэгдэж сар шинийн баярын өмнө азай буурлууддаа бага ч болов сэтгэлийн дэм хайрлаж чадсандаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн ахмадууд ч дүүргээс санаачилсан энэхүү ажилд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, тэднийг үргэлж сонсч, анхаарал халамж үзүүлж байдагт баярлаж явдгаа хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *