Нэр жүжигчин Жеки Чаны хүү Жейси Чан мансууруулах бодис хадгалаж байсан хэргээр буруутгагдаж зургаан сар шоронд хоригдоод уржигдар суллагдсан билээ. Тэрээр өчигдөр тусгай хэвлэлийн бага хурал хийлгэж буруу үйлдэл хийсэндээ хүлцэл өчөөд өөрийнх нь үйлдлийг зөвтгөх арга байхгүй гэжээ. Жейси шоронд байх хугацаандаа энэ талаар сайтар тунгаан бодсон гээд олон нийтэд хандан алдаагаа залруулж өөрийгөө харуулахболомж олгохыг хүссэн байна.
Ю.Дэлгэр