Шинэчлэлийн Засгийн газрын санаачилгаарзургаан аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбосон.
Үүний нэг ажил болох Хөвсгөл рүү шулуун зам тавьсантай холбогдуулан ард иргэд автомашинаар зорчих нь ихэссэн байна. Иргэд ийн засмал замаар явахыг сонгох болсноор орон нутаг руу хийгддэг зарим нийслэг зорчигч багатай болсон аж. Тиймээс “Хүннү эйр” компани Хөвсгөл аймаг руу үйлддэг нислэгээ түр хугацаагаар зогсоожээ. Тэд ирэх сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл гурван сар түр зогсолт хийх болсон байна.