Categories
мэдээ нийгэм

Эгийн голын сав газрыг хамгаалах Санамж бичигт гарын үсэг зурлаа

Эгийн голын усан цахилгаан станц төслийг хариуцсан ажлын хэсэг усан цахилгаан станц баригдах орчмын нутгийн иргэдэд өөрсдийн хийж байгаа ажлуудаа байнга танилцуулсаар ирсэн билээ. Мөн төсөл хэрэгжихтэй холбоогдуулан засаг захиргааны байгууллагууд, орон нутгийн мэргэжлийн байгууллага болон иргэдтэй мэдээ, мэдээлэл тогтмол солилцож, хууль, журамд заасан эрх үүргийн дагуу тогтмол харилцан ажиллаж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд Хөвсгөл нуур – Эгийн голын сав газрын захиргааны дарга, мэргэжилтнүүд төслийн ажлын хэсэг дээр хүрэлцэн ирж өнөөгийн ажилтай нь танилцжээ. Үүний дараа хоёр байгууллага цаашид баригдах ЭГУЦС-ын төслийн хүрээнд байгаль хамгаалах, усны менежмент болон УЦС талаар соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа хамтран явуулах ажлуудын хүрээнд төслийн нэгжийн захирал Д.Одхүү, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргааны дарга Н.Болд-Эрдэнэ нар харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *