Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтжээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126 500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58 000 төгрөг болох юм байна.
Мөн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230,0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195,0 төгрөгөөр тогтоосон байна. Тэтгэврийн болон нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн нэмэгдэл нь 2015 оны 3 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж дээр нэмэгдэж олгогдох юм.