Categories
мэдээ нийгэм

Иргэний мэдээллээр хулгайчийг барьжээ

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн албан хаагч ахмад Б.Ганхүү, ахлах ахлагч Г.Зоригтбаатар иргэний мэдээллийн дагуу хулгайчийг барьжээ. Иргэнээс Баянгол дүүргийн долоодугаар хороо “Blue Gym” төвийн гаднаас 55-75 дугаартай хар өнгийн land cruiser машиныг хулгайч нар ухаж байна гэсэн мэдээллийг авч, дуудлага өгөгч иргэнтэй холбогдож гэмт этгээдийг хөөн барьж саатуулсан байна.

Гэмт этгээд Э болон Х нар нь тодорхой эрхэлсэн ажилгүй 20-30 насны залуус байжээ. Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан төдийгүй өөр үйлдлээр хулгай хийж олсон эд зүйлээ биедээ авч явж байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *