Өчигдөрбуюу 2015 оны01 дүгээр сарын 27- ныөдөр Монгол улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Айвико тарилгын эмийн үйлдвэрт анх удаа үндэсний “GMP-Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” батламж гардуулан өглөө. Үүний дүнд тус эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд албан ёсоордэлхийн зах зээлд гарах нөхцөл бүрдлээ. “АйВиКо” тарилгын эмийн үйлдвэр нь үндэсний GMP батламж гардан авч байгаа нь үндэсний эмийн үйлдвэр дэлхийн түвшинд хүрснийг баталсан түүхэн үйл явдал юм.
ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙД:
Тарилгын шингэн буюу хэрэглэгч түмний мэддэгээр дуслын шингэний Монгол Улсын анхны үйлдвэр нь Монгол, Англи, Австрали, БНСУ, Тайвань улсуудын хөрөнгө оруулалтад түшиглэн байгуулагдсан бөгөөд өдгөө арван жилийг ардаа орхижээ.
Үйлдвэр байгуулагдах болсон урьдач нөхцөлийн талаар дурдахад: 2004 он хүртэл тарилгын шингэнийг үйлдвэрлэлийн бус эмнэлгийн орчинд, эрүүл ахуйн шаардлагыг үл хангах нөхцөлд хийх болон импортлох замаар хангаж байсныг халж, Монгол улсад эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай олон улсын шаардлагад нийцсэн тарилгын шингэнийг эх орондоо үйлдвэрлэх зорилгоор тус үйлдвэр байгуулагдсан юм.
2004 онд үйлдвэр анх нээгдэхдээ 20 гаруй ажилтантай, үйлдвэрийн нэг шугамтай, жилд 10 гаруй нэрийн 4,5 сая нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол үйлдвэрийн хүчин чадлыг тасралтгүй өсгөж, хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлсэнээр өдгөө 100 гаруй ажилтантай, үйлдвэрийн хос шугам бүхий 28 нэр төрлийн тарилгын шингэн, 7 нэрийн полипропилен савлагаатай тарилгын уусмал үйлдвэрлэж зах зээлийн 60 хувийг дангаараа хангадаг үндэсний томоохон үйлдвэр болон өргөжиж ирлээ.
Тухайлбал: Үйлдвэрийн шугамын өргөтгөл 2011 оноос хойш хийгдэн, Ампулын үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсанаар Монгол улсад анх удаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ПП буюу полипропилен савлагаа бүхий тарилгын эмийг зах зээлд нэвтрүүлсэн нь салбартаа болон хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн танил бүтээгдэхүүн болжээ.
Үйлдвэрийн зарим онцлогоос дурдвал: Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн ДЭМБ-ын GMP-эм үйлдвэрлэлийг зохистой явуулах дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Эм үйлдвэрлэх бүхий л үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж ажилласны үр дүнд тус үйлдвэр 2013 онд Олон улсын эмийн үйлдвэрлэлийн аудитын Certipharm компаний үнэлгээгээр GMP-ын шаардлагыг хангаж, Монгол улсын эмийн үйлдвэрүүдээс анх удаа олон улсын GMP батламж авсан. Энэ нь тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд Европын стандартад нийцэж байгааг илтгэж байна.
2014 онд тус үйлдвэрийн Чанарын хяналтын лабаратори нь MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж ажилласнаар Стандартчилал хэмжил зүйн газраас магадлан итгэмжлэгдсэн билээ.
ҮЙЛДВЭРИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙД:
“Айвико” тарилгынэмийн үйлдвэр нь хүн ардынхаа эрүүлийг хамгаалахүйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж буйгаас гадна нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ямагт нэнтэргүүнд тавьж, компаний зүгээс байнга анхаарал хандуулан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн.
Заримаас дурдахад: 2006 оноос улс, орон нутгийн чанартай томоохон эмнэлгүүдэд дутагдаад байсан чухал шаардлагатай 50 ширхэг бөөрний гемодиализийн аппарат болон ус цэвэршүүлэхтөхөөрөмжүүдийг хөгжингүй орнуудаас үе шаттай худалдан авч, үнэ төлбөргүй суурилуулсан юм.
Түүнчлэн эдгээр тоног төхөөрөмжүүдийн ашиглалт,засвар үйлчилгээ, сургалтыг мөн л өөрийн хөрөнгөөр одоо хүртэл шийдвэрлэж ирсэн нь хүнд өвчнөөр шаналж буй олон арван хүмүүст амьдрал хайрлаад зогсохгүй, эмнэлгийн зүгээс болоод олон нийтийн зүгээс ихээхэн талархал дэмжлэгийг хүлээж байгааг дурдахад таатай байна.
“Ариун ус-Эмийн хаан” эл үгийг уриагаа болгосон энэ хамт олны бүтээж байгаа шидэт ус чухамдаа л эрдэнэт хүмүүний биеийг эмнэн анагаах, эрчмийг дэмжих ачлалт ус гэлтэй.