Categories
мэдээ нийгэм

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Нарийнсухайтын ордоос БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийн чиглэлээр тушаал гаргав

Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү байгаль орчин үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, тээврийн авто осол, зөрчлийг бууруулах чиглэлээр тушаал гарган хэрэгжүүлж эхлээд байна. Авто тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасанд үндэслэсэн уг тушаалд “Нарийнсухайтын орд газраас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлийг концессийн гэрээгээр баригдсан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хүнд даацын хатуу хучилттай замаар тээвэрлэж байхаар заажээ.

Мөн улс хоорондын нүүрс тээвэрлэлтийн чиглэлийг тогтоосонтой холбогдуулан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийнсухайтын уурхайгаас Улсын хил хүртэлнүүрс тээвэрлэлт гүйцэтгэж байсан шороон замын чиглэлийг тогтоосон Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

Дээрх чиглэлийг хүчингүйболгосонтой холбогдуулан хуучин ашиглаж байсан шороон замынбайгаль орчныг нөхөн сэргээх ажлыг уурхай эзэмшигч, тээвэрлэгч нараар гүйцэтгүүлэх, тогтоосон чиглэлээр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтад холбогдох дүрэм журам, норм нормативыг хангуулж, хяналт зохион байгуулалтаар хангаж ажиллахыг ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгажээ.

Түүнчлэн Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хүнд даацын хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг концессын гэрээний дагуу концесс эзэмшигч “Ар Ди Си Си” ХХК-д хариуцуулан гүйцэтгүүлж хяналт тавьж ажиллахаар болжээ.

Дашрамд дурдахад энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан авто зам ашигласны төлбөрийн хэмжээг “Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто зам Барих-Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээний 1.12-т заасны дагуу мөрдүүлэхээр болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *