“Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос дунд сургуулиудыг зун хичээллүүлж, өвлийн улиралд урт хугацаагаар амраадаг болох санаачлага гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ. Ингэхдээ төгсөх анги буюу 11, 12 дугаар ангиудыг өвөл, бусад ангийг зун хичээллүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Эмэгтэйчүүдийн холбооныхны үзэж буйгаар хүүхдийн ханиад томууны өвчлөл багасч, эмнэлгийн ачаалал, зам тээврийн осол буурах,гэмт хэргийн хохирогч болох эрсдэл багасах, сургуулиуд олон ээлжээр хичээллэхээ болих, замын түгжрэл буурах зэрэг эерэг нөлөөтэй гэлээ. Энэхүү санаачлагыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, БСШУЯ анхааралдаа авч тооцоо судалгаа хийн, ард түмний санал асуулга явуулах замаар бодлогын шийдвэр болгон гаргах боломжтой аж. Тэдний гаргаж буй санаачлага болгон хамгийн зөв байх албагүй, бас заавал ажил хэрэг болох албагүй гэж хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байв.