Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт цас орно

Өнөөдөр Улаанбаатарт бага зэргийн цас орох юм байна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метрт хүрнэ. 13-15 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар хүйтэрч 12-17 градус хүйтэн байна. Говийн аймгуудын нутгаар өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх юм байна.

Энэ сарын 28, 29-ний өдрөөс хойш ихэнх нутгаар цас орох төлөвтэй байгаа. Ирэх сарын 3,4,5-ны үеэр салхи ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *