Categories
мэдээ нийгэм

Цахим газар өмчлөлийн хоёрдугаар ээлж даваа гарагт эхэлнэ

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхлүүлэхээр болсон байна. Энэ удаад шинээр Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд, мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулах аж. Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 15 хоногийн турш үргэлжлэх юм байна.

61413
61414

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *