Categories
мэдээ нийгэм

Осолдсон залуус согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг тогтоожээ

Францын Caen хотод дөрвөн монгол залуу автын осолд өртөж амиа алдсан. Залуус өглөөний 06 цагийн үед “Benz” маркийн суудлын автомашинтай явж байгаад өөдөөсөө ирж явсан том оврын ачааны автомашины доогуур орсон мэдээлэл байна. Өнгөрсөн баасан гарагт талийгаачдын ар гэрийнхэн осол болсон газарт очоод иржээ. Хэргийн газрын үзлэг болон шинжээчдийн дүгнэлтээр залуус согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон байна. Энэ талаар Францын цагдаагийнхан ар гэрийнхэнд нь мэдээлжээ.

Талийгаачдын хувьд Францад 1-6 жил болсон хүмүүс аж. Тэд өөр хотод очиж дөрөв хоног паркийн ажил хийгээд гэр рүүгээ буцах замдаа осолд оржээ. Осол болсон газар нь тэдний амьдардаг хотоос 70 километрийн зайтай аж. Тэдний хоёр нь тус улсад албан ёсны цагаачлах эрхтэйгээр ажиллаж, амьдардаг байсан бол хоёр нь хараар амьдардаг байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *