Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 25-наас нөөцийн махыг худалдаанд гаргана

Нийслэлийнхний хаврын хэрэглээнд зориулж нөөцийн мах бэлтгэн, худалдаанд гаргадаг. Энэ хаврын нөөцийн махыг ирэх 25-наас худалдаанд гаргахаар болжээ. Өнөө жил нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахаар дөрвөн компани сонгогдсон юм. Нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх ёстойгоос одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, “Эй Энд Ди Эм” 2580 тонн мах нөөцлөөд байгаа аж.

Ингэж нөөцийн мах бэлтгэхдээ санхүүжилтийн 40 хувийг тухайн аж ахуйн нэгж өөрийн эх үүсвэрээр, 60 хувийг Монголбанк гаргахаар гэрээнд тусгасан. Монголбанк 46.2 тэрбум төгрөгийн зээл олгосноос 30.5 тэрбум төгрөгийг мах бэлтгэсэн компаниудад олгоод байгаа юм байна. Харин нөөцийн махыг ямар үнээр худалдаанд гаргахыг хараахан тогтоогоогүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *