Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч хоёр хүн гэмтээжээ

Өчигдөр Замын цагдаагийн газрын шуурхай удирдлагын төв нийт 263 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Түүнээс зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдэж, долоон хүн гэмтэж бэртсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан, гарч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлжээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Энхтайваны өргөн чөлөө, нэгдүгээр хороолол 32 дугаар байрны урд замд “Тоёота креста” маркийн автомашины жолооч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад “Портер” маркийн автомашинтай мөргөлдөж хоёр хүн гэмтээсэн байна. Энэ мэт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *