Categories
мэдээ улс-төр

МАН завсарлага авлаа

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас 2015 нэгдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Учир нь байнгын хорооны гишүүд өрийн таазыг 60 хувьд хүргэх Төсвийн тогтвортой байдлын хуульд өрийн таазыг 40 хувьд барина гэж заасныг 2018 он хүртэл үйлчлэхгүй байхаар оруулж ирсэн нь маргаан дагуулсан учир асуудлыг эргэж харан нэгдсэн шийдвэрт хүрсний дараа дахин хэлэлцэх нь зүйтэй гээд хойшлуулсан юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр өрийн таазыг 60 хувьд хүргэсэн ч нэмж зээл авахгүй, бонд босгохгүй, Засгийн газрын баталгаа гаргахгүй, тийм боломж ч байхгүй аж. Гагцхүү хууль зөрчин өрийн босгыг 2015 оны гүйцэтгэлээр 55.2 хувь, үүн дээр төсвийн алдагдал өндөр өрийн тааз 58.3 хувьд хүрнэ гэх тооцооололд нөлөөлжээ. Мөн дээр нь шийдвэр нь гарсан санхүүжилтээ хүлээж буй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдах 355 тэрбум төгрөгийг нэмсэнээр гарч байгаа тоо юм байна. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон учир Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн босгыг ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй гэдэг заалт зөрчигдсөн учир хуульдаа нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэдэг байр суурь илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 2018 он хүртэл өрийн босго 40 хувиас хэтрэхгүй гэдэг заалт хэрэгжихгүй, Засгийн газар дураараа авирлаж болно гэсэн заалт оруулж ирж байгаа нь хуулийн залилан, маш буруу жишиг гэж шүүмжилсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *