Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийнхэн жагсана

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажиллагчид цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаа шийдвэрлэх зорилгоор өнөөдөр жагсаал цуглаан хийхээр болжээ. Шалтгаан нь тэдний хамтын гэрээнд зааснаар тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс хассантай холбоотой юм байна. Мөн Авто тээврийн хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн жолооч, кондуктор, засварчдын үндсэн цалинг нэмэгдүүлж байх шийдвэртэй ч биелэхгүй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *