Categories
гадаад мэдээ

Аль-Каида бүлэглэл террорист халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгдлээ

Йемен улсын Аль-Каида террорист бүлэглэл Францын Шарли Эбдо сэтгүүлийн байранд гарсан цуст халдлагыг зохион байгуулсан гэдэг нь тодорхой болоод байгаа билээ. Тэгвэл Йемен улс дахь Арабын хойгийн Аль-Каида бүлгийн удирдагч Нассер Бен Али Ал Анасси “Парис хотод болсон халдлагын хариуцлагыг Аль-Каида бүлэг өөртөө хүлээж байгаа бөгөөд энэ халдлагыг бидний бурхны элчүүд үйлдсэн. Тэд бидний сонгогдсон баатрууд байсан. Тэд баатарлаг үйлс бүтээж чадлаа” гэж исламын интернет сайтад тавьсан мэдэгдэлдээ дурьджээ.

Түүний хийсэн дүрс бичлэг 11 минут үргэлжилсэн бөгөөд мөн тэрээр Парист болсон халдлага тэдний өшөө авалт байсан гэж мэдэгдсэн төдийгүй цаашид олон аймшигт хэрэг, цуст халдлага болно гэдгийг анхааруулсан байна.

Нассер Бен Али Ал Анасси Аль-Каида халдлага үйлдэх цэргүүдээ аль хэдийн сонгож түүнийгээ санхүүжүүлсэн гэдгээ ч зарласан аж. Шарли Эбдо сэтгүүлийн байранд террорист халдлага үйлдэж олон хүний амийг хөнөөсөн ах дүү Коуачи нь тус бүлэглэлийн гишүүн байсан нь тогтоогдсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *