Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд эдийн засгийн бодит нөхцөл байдлыг мэдээлнэ

Ерөнхий сайд 14 хоног тутамд улс орны эдийн засгийн байдлаар УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийдэг уламжлалтай. Ирэх баасан гаригт Ч.Сайханбилэг сайд бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх ажээ. 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эдийн засгийн өсөлт 6,9 хувь, ДНБ- 21,662, хэрэглээний үнийн индекс 11 хувь, ам долларын дундаж ханш 1883 төгрөгтэй байжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо 109 мянга байсан бол ажилд зуучлагдсан иргэдийн тоо 27 мянга, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн эцэст 37 мянган хүн байгаа аж.

Түүнчлэн гадаад худалдааны үзүүлэлтийг нь сонирхвол импорт 5,774 сая ам.доллар, экспорт 5,236 сая ам.доллар байж. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,223,4 тэрбум байсан бол тэнцвэржүүлсэн зарлага 7,031,4 тэрбум төгрөг байсан байна. Ерөнхий сайд мэдээллийнхээ цагаар дээрх статистик үзүүлэлтүүдийг нарийвчлан танилцуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *