Categories
гадаад мэдээ

Фэйсбүүкт үзэл бодлоо илэрхийлээд ял сонсчээ

Египетийн цагдаа нар Фэйсбүүк хуудасныхаа статус дээр өөрийгөө “шашингүй үзэлтэн” гэж зарласан 21 настай оюутан Карим Ашраф Мохаммедыг саатуулжээ. Шүүхээс түүнийг лалыг шашныг доромжилсон хэмээн буруутгаж, гурван жил шоронд хорих шийдвэр гаргасан байна. Энэ нь шашин шүтээгүйнхээ төлөө хоригдож буй анхны тохиолдол биш аж. 2013 онд Египетэд Шериф Габер Азим хэмээх оюутныг фэйсбүүк хуудаст “шашингүй үзэлтнүүд” гэдэг групп үүсгэсний төлөө 15 хоног саатуулж байжээ. Мөн 2012 онд блогч Албер Сабер Фэйсбүүк постоос болж гурван жилийн ял сонссон ч олон нийтийн дэмжлэгтэйгээр удалгүй суллагдсан аж. Өнгөрсөн наймдугаар сард Египетийн Шашны сан, соёлын яамнаас лалын шашинд үл итгэгсэд болон хэт шүтэгсдийн аль алиных нь харилцааг зохицуулсан хууль баталжээ. Египетийн Засгийн газрын шашны асуудал эрхэлсэн “Дар Аль-Ифта” агентлагаас явуулсан судалгаагаар 87 сая хүн амынх нь 0.001 хувь нь шашингүй үзэлтэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *