Categories
мэдээ нийгэм

Интерполоор эрэн сурвалжлах манай иргэдийн тоо 9 болж нэмэгджээ

Олон улсын Интерполын товчоогоор манай улсын зургаан иргэнийг эрэн сурвалжилж байсан юм. Тухайлбал, загвар өмсөгч Т.Аятунгаа болон түүний ээж Б.Солонго, МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, Анез, Еркин нарын зургаан иргэнийг эрэн сурвалжилж байв. Харин энэ хүмүүс дээр нэмэгдэж, манай улсын гурван иргэнийг эрэн сурвалжилж байгаа аж. Тодруулбал, 43 настай эрэгтэй Ц.Гансүхийг бусдын амь насыг санаатайгаар хохироох гэмт хэрэг үйлдээд ор сураггүй алга болсон, 42 настай С.Энхчимэг гэх эмэгтэйг бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан, 36 настай Г.Нэргүйг бусдыг залилан мэхэлсэн хэргээр эрэн сурвалжилж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *