Categories
мэдээ нийгэм

Эхнэрээ хөнөөж уурхайн аманд булсан залууд 25 жилийн ял оноолоо

Эхнэрээ өс хонзонгийн сэдлээр санаатайгаар хөнөөсөн гэх Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хэлэлцлээ. Хуралдаанаар Б.Бат-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3-т зааснаар буруутгаж, 25 жилийн хорих ял оноожээ.

Эдлэх ёстой ялын таван жилийг гянданд, үлдсэн 20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Б.Бат-Өлзий нь өнгөрсөн оны есдүгээр сард Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах нүүрсний уурхайд эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь нуусан байсан юм. Шүүх хурлын үеэр тэрээр “Хоолойг нь боож, ухаан алдсаных нь дараа эргээд сэрээх гэсэн сэрэхгүй, амьсгалахгүй болохоор нь айгаад нүүрсний уурхай руу давхиад нүхэнд хийгээд орхичихсон” гэж мэдүүлжээ.

Хохирогч С нь 19 настай байсан бөгөөд тэд нэг хүүхэдтэй байсан аж. Хэрэг гардаг өдөр тэд хоорондоо маргалдаж, улмаар хоолойг нь боон ухаан алдуулснаас ийнхүү аминд нь хүрсэн байна. Б.Бат-Өлзий нь эхнэрээ байнга хардаж, зоддог учраас тэд хоёр тийшээ болсон байжээ. Гэвч хэрэг гардаг өдөр уулзаж, маргалдсанаас болж ийнхүү аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *