Categories
гадаад мэдээ

Б.Обама эмгэнэл илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Вашингтон дахь Францын ЭСЯ дээр өөрийн биеэр хүрэлцэн очиж “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид алан хядагчид халдаж, 12 хүн амь эрсэдсэн явдалд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр нэг минут дуугүй зогсон эмгэнэлээ илэрхийлээд эмгэнэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичихдээ “Хэдэн зуун жилийн өмнөөс холбоотон байсан Францын ах дүү нартайгаа хамтран шударга ёс, үнэт зүйлсээ хамгаалах болно. Бид цугтаа ирээдүй рүү явах бөгөөд эрх чөлөө, бидний үзэл баримтлалыг алан хядагчид дийлэхгүй гэдгийг мэднэ” гэв. Тэрээр хамгийн сүүлд нь францаар “Vive le France” хэмээн бичжээ.

Ю.Дэлгэр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *