Categories
мэдээ нийгэм

Талийгаачийн ар гэрийнхэн давж заалдана

Шүүх Г.Алтанхүүг найз бүсгүйнхээ үхэлд буруугүй гэж тогтоосон. Мэдээж охиныг нь архи уудаг, архичин байсан, үүнээс болж амиа алдсан гэдэг дүгнэлтэд талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаа. Үхсэн хүн ямар үг хэлэх биш, сэжигтний тал өөрсдийнхөө талд асуудлыг шийдвэрлүүлж чадлаа хэмээн ард түмэн ч дургүйцлээ илэрхийлж байна. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээн авсан талаар талийгаачийн өмгөөлөгч М.Арвинтариа дараахь тайлбарыг өглөө. ” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ямар нэгэн байдлаар худал дүгнэлт гарч байгаа талаар энэ хэргийг мөрдөж эхэлсэн цагаас бид мэдээлж байсан. Авлигатай тэмцэх газарт эмч нарыг хуурамч дүгнэлт гаргасан байж болзошгүй гэж шалгуулсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг өмгөөлөх явцад цөөнгүй хүндрэл бэрхшээл тулгарч байсан. Жишээлэхэд, аливаа нэг хүсэлт гаргана хүлээж авахгүй. Гэмтэл, Согог судлалын үндэсний төвийн өвчтний түүх, бичгийг үзэе гэхэд үзүүлдэггүй гэх мэт зөндөө бэрхшээл тулгарч байсан. Тэгж байгаад л эцэст нь ийм заваарсан шийдвэр гаргуулж байгаа юм. Г.Алтанхүү болоод ар гэрийнхэн нь өмнө нь талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, уучлалт гуйгаагүй. Харин шүүх хурлын үеэр ар гэрийнхнээс нь Г.Алтанхүү “Талийгаачтай цуг архи ууж, маргалддаг байсанд уучлаарай. Гэхдээ би амь насыг нь хохироогоогүй шүү” гэж байсан. Талийгаачийн өав, ээж нь хөдөө амьдардаг учраас шүүх хуралдаанд ирж амжаагүй. Ээжийнх нь бие охиноо алдсанаас хойш тун тааруу хэвээр байгаа” гэв. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараагийн шатны шүүхэд гомдол гаргана гэлээ.

Прокурорын байгууллагаас Г.Алтанхүү нь өөрийн хамтран амьдрагч бүсгүйг олон удаагийн үйлдлээр зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтлүүдийг шууд учруулж доргиосны улмаас хохирогчийн цөс шүүрч улмаар олон эрхтэний дутагдалд оруулж амь насыг нь хохироосон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин шинжээчийн дөрвөн удаагийн дүгнэлтээр Г.Алтанхүү нь талийгаачийг мохоо зүйл ашиглан зодож хөнгөн зэргийн гэмтэл, хөхрөлт няцралтыг биед нь учруулж байсныг тогтоосон. Гэвч талийгаачийн амиа алдах болсон шалтгаан нь талийгаачийг архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Г.Алтанхүүгийн талийгаачид хөнгөн зэргийн бэртэл учруулсан нь талийгаачийн үхлийн шалтгаанд холбоогүй, хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эсийн микро макро шинжилгээний үеэр тогтоогдоогүй гэдгийг шүүхээс мэдээлсэн. Иймээс шүүхээс Г.Алтанхүүд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн гурван жилийн хорих ял оноосон. Харин түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгожээ.

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр, УИХ-ын дарга З.Энхболд “Зуун хүний хийдэг ажлыг 700 хүн хийж байна, архидалт хэрээс хэтэрсэн, хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” гэсэн утга бүхий үгийг тэдэнд хандаж хэлсэн нь МҮОНРТ-ийнхэний дургүйцлийг хүргэсэн.

МҮОНРТ-ийнхэн энэ үгийг эсэргүүцэж 700 хүнийг архичин гэлээ, бид хулгайн кино гаргадаггүй, арилжааны телевизүүдийн хийж чаддаггүй сайн нэвтрүүлгүүдийг бид л хийж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ үгнийхээ төлөө биднээс уучлал гуйх ёстой хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

Тэдний энэ шаардлагын хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг биш, архидалт аймшигтай байгааг Б.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдэд хамааруулж хэлсэн. Асуудлыг буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНТ-ийн удирдлага болон тойрон хүрээлэгчдээс уучлалт гуйхгүй” гэв.

Үүнд М.Наранбаатар ч хариу барьж, хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл гаргасан юм. Тэрээр “УИХ-ын дарга З.Энхболд, 700 хүнийг архичин гээгүй М.Наранбаатарыг тойрон хүрээлэгчдээс уучлал гуйхгүй гэсэн. З.Энхболдыг үүнийх нь төлөө шүүхэд өгнө. УИХ даргын хэлсэн үгнээс “Надаас бусад нь архичин, хэн ч биш гэсэн хандлага ажиглагдсан. Монголын ард түмнийг доромжилж байна гэхээр харагдсан. З.Энхболд олон газар ажилласан, хөрөнгө мөнгө ихтэй хүн байх. Тэрбум төгрөг нэхэмжилж байна. Тэрбум төгрөгийг хувьдаа биш МҮОНРТ-ийн хамт олны сайн сайхны төлөө зарцуулна” гэсэн юм.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Со гавьяат хатуу үг чулуудаж, М.Наранбаатарыг огцрууллаа. М.Наранбаатар суудлаасаа буухдаа дуугүй өнгөрсөнгүй, ярилцлага өгч, УИХ-ын дарга З.Энхболдын “но”г дэлгэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *