Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ил тод байдлын тухай хуулиа батлуулж эдийн засгийн реформ хийе гэлээ

Ил тод байдлыг дэмжих тухай хуулийг яаралтай УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах чиглэлд МҮХАҮТ идэвхитэй ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл” хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАҮТанхимд боллоо. Тус танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар салбар, салбарын бизнесийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Хэлэлцүүлэгтбанк, банк бус санхүүгийн байгууллагууд, аудит, хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг компаниудын төлөөлөл оролцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ

“Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиа батлуулж эдийн засгийн реформ хийе. Компаниуддаа санхүүгийн “зэмсэг”-ийг ашигладаг эрх чөлөөг нь өгье.

Энэ ил тод байдлын тухай хуулийн гол агуулга нь хувийн хэвшлийнхний санхүү, иргэний санхүү, төрийн санхүү бүгд нэг гараанаас эхэлнэ гэсэн үг. Гэрээн дээр байгаа бүх хөрөнгүүдээ гаргаж тавья. Эхлэлийн тайлан дээрээ л далд байсан хөрөнгөө ил болгоё.

Энэ хуулиас хэн их айж байгаа вэ гэвэл компани, төрийн мөнгөний бодлогоор дамжуулаад маш их авлига авсан этгээдүүд” гэв.

Хэлэлцүүлэгт ирсэн төлөөллүүд гэж ярьсаныг хүргэе.

Сан” ХХК-ны захирал С.Чимид-Очир: 2008 оны Татварын өршөөлийн тухай хууль гарчихаад байхад компаниуд яагаад хоёр тайлан руугаа эргээд орчихов.

Үүний гол учир нь компаниуд НӨАТ-ийн буцаан авалтыг өгөх шугамаар татвар төлдөг систем рүү орох ёстой. Үүнийг 2008 оны өршөөлийн хуулиар хийгээгүй.“Голден такс” ХХК-ны захирал А.Цолмонтуяа: Монгол улсад бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог сайжруулна гэж энэ хуулийн үзэл баримтлал дээр байна. Тэгвэл яг энэ хуулийг хэрэгжүүлснээрээ үүнийг бүрэн хэмжээнд шийдэж чадах уу гэдэг асуултанд хариулт авах ёстой. Энэ бол дан ганц хууль боловсруулснаар хэрэгждэг зүйл биш. Энэ бол асар том ажиллагаа байдаг.

Хуулийн шинэчлэл хийгдэж байгаа өнөө үед МҮХАҮТ-аас энэ асуудал дээр дайчин хандаж, чадварлаг хамт олон бүрдүүлж далайцтай оролцох ёстой.

“Улаанбаатар Аудит Корпораци” ХХК-ны захирал Б.Осоргарав: Энэ хуулийг маш сайн бодож боловсруулсны үндсэн дээр яаралтай гаргаад, гаргасан хуулиа маш сайн сурталчилж ард түмэн, ААН, бизнес эрхлэгчдэд хүргэх ёстой.

2008 онд батлагдсан Татварын өршөөлийн тухай хуулийг ард түмэн мэдээгүй шахуу өнгөрчихсөн. Үүний улмаас эрх мэдэлтнүүдтэй ойр байдаг цөөн хэдэн хүмүүс л хожсон. Нийт аж ахуй нэгж байгууллагуудын 2-3 хувь нь л хамрагдсан. Бид энэ алдаагаа давтаж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *