Categories
мэдээ нийгэм

Г.Алтанхүүг найз охиных нь үхэлд буруугүй гэж шийдвэрлэв

Найз бүсгүйгээ зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Алтанхүүгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж өнгөрсөн билээ.

Шүүхээс түүнд үүсгээд байсан 91.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноосон юм. Энэ талаар өнөөдөр Дүүргийн I шүүхэд албан ёсоор танилцууллаа.

Г.Алтанхүү нь талийгаач найз бүсгүйгээ зоддог байсан нь тогтоогдсон ч зөвхөн биеийн гадна талд хөхрөх няцрах зэрэг хүндэвтэр гэмтэл учруулж байсан гэнэ. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач бүсгүй архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байснаас элэг нь муудаж, цөсний хүүдий шүүрснээс амиа алдсан гэх дөрвөн удаагийн дүгнэлт гаргажээ.

Тиймээс Г.Алтанхүүг 98.1-т зааснаар буруутган жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ялаар шийтгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *