Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын цагдаагийнхан аваргуудаа тодрууллаа

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улаанбаатар хотын цагдаагийн газар 2014 оны хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, алдаа оноогоо хэлэлцэн, ажил мэргэжлийн аваргуудаа тодрууллаа.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын “Бүтээлч тэргүүний хамт олноор” Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн цагдаагийн хурандаа Л.Баярсайхан даргатай хамт олон шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар, “Тэргүүний алба хаагчаар” Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Бакыт, Нийтийн хэв журам хамгаалах газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах офицер, цагдаагийн хошууч Г.Бадрахзул нарын 4 алба хаагч,
“Ажил мэргэжлийн шилдэг төлөөлөгчөөр” Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан төлөөлөгч, цагдаагийн ахмад Ц.Хишигбаяр, Ажил мэргэжлийн шилдэг мөрдөн байцаагчаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Батзориг нарын 13 алба хаагч,
“Оны онцлох алба хаагчаар” Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хүнд, онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Э.Товуудорж, цагдаагийн хошууч Ч.Ганзориг, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Ялалт нарын 7 алба хаагч тус тус шагнагдаж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Мөн Нийслэлийн Засаг Даргын тамгийн газраас ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчийг шагнаж урамшууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *