Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Он солигдох мөч буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд болох “Мөнгөн шөнө” арга хэмжээний үеэр Төрийн ордны баруун болон зүүн талын замын хөдөлгөөнийг оройн 20.00 цагаас 01.00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах ажээ.
Энэ үеэр тээврийн хэрэгслийн зогсоол хомс байдаг учраас Чингисийн талбайтай ойролцоо байрладаг Спортын төв ордны зогсоол, Улаанбаатар зочид буудлын зогсоол, Драмын театр, Хангарьд ордны баруун талын зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүйгээр ашиглуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *