Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.Тодруулбал “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр”-ын энэ өдөр болон ирэх сарын 1, 2-нд машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, бүх авто машин замын хөдөлгөөнд оролцохоор болжээ.