Шинэ оноо угтах гэж хөл хөдөлгөөнтэй байгаа энэ үеэр танхай, булаалт, дээрмийн хэрэг ихэсдэг. Иймээс өнөөдрөөс эхлэн цагдаагийн байгууллага бэлэн байдалд шилжин ажиллах юм байна. Харин энэ сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд нийт бүрэлдэхүүнээ дайчлан ажиллахаар болсон тухай ЦЕГ-аас мэдээллээ. Ялангуяа Сүхбаатарын талбай, Их тойруу, III, IV хороолол, Сансар худалдааны төвийн орчимд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. ЦЕГ-ын хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалж, он шилжих мөчийг өнгөрүүлэх ажээ.