Categories
мэдээ нийгэм

Найман хувийн хүүтэй орон сууцны зээл ирэх онд ч үргэлжилнэ

Улс орны эдийн засаг хүндхэн байгаа үед найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилт цаашаа үргэлжлэх эсэх нь олны анхаарлыг татаж байгаа. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад зээл ирэх онд ч үргэлжилнэ гэлээ. Ипотекийн корпораци тусгай зориулалтын гурван компани байгуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцалж үнэт цаас гаргажээ. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг давснаас 44 орчим хувийг нь багцлан үнэт цаас гаргасан нь энэ аж. Бондын төлбөрийг улирал бүр төлөх хуваарийн дагуу 38.2 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 17.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад эргэн төлсөн байна. Түүнчлэн дөрөв дэх ээлжийн бонд гаргах хүсэлтээ санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. Ингэснээр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн санхүүжилт тасралтгүй үргэлжлэх боломжтой болж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *