Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын даргын томилгоо

ЦЕГ-ын даргаар Р.Чингис томилогдсон билээ. Тэрээр зөвлөлийн гишүүдээ хуралдуулж зарим газар, хэлтсийн дарга нарыг томиллоо. Тухайлбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар хурандаа Б.Буянтөрийг томилж, Б.Амгаланбаатарыг чөлөөлөв. Харин хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргын албанаас чөлөөлж, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга болгожээ. Хурандаа Б.Амгаланбаатарыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн даргаар томилсон бол ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар хурандаа Г.Бадарчийг тавьсан байна.

ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт хариуцсан дэд даргын албан тушаалд Хууль сахиулахын их сургуулийн дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал, хурандаа Д.Амарсайханыг томилов. Түүнчлэн, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын даргаар хурандаа Б.Ганзоригтомилогдсон бол хурандаа Б.Алтанбагана Тусгай ажиллагааны хэлтсийн дарга болжээ.

Мөн ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, хурандаа П.Өлзийсайханыг ЦЕГ-ын Автобаазын хэлтсийн дарга болгож, түүний оронд Банк, дипломат байгууллагын хамгаалалтын хэлтэст ажиллаж байсан н.Эрдэнэцацралыг томилсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *