Categories
мэдээ нийгэм

А.Мэндбаярын ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар А.Мэндбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Ингэснээр тэрбээр 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болж байна.

А.Мэндбаяр нь 2013 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 2 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” баар, зочид буудлын гадна Э-г өс хонзонгийн сэдэлтээр толгойн дагзны ар хэсэгт 4 удаа, ар нуруу, баруун далны хэсэгт 2 удаа, нийт 6 удаа буудан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Мөн 1933 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн 57078 дугаартай, байлдааны зориулалттай 1895 оны загварын “Наган револьвер” маркийн бууг хууль бусаар хадгалсан, авч явсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *