Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баатарсүрэн: Бизнес эрхлэгчид хэрэглэгчтэйгээ нэг завинд сууж, хамтдаа сэлүүрдэх аргыг заана

Бизнесийнхний хувьд амжилттай гэрээ хэлэлцээр хийх, харилцагчаа татах нь амжилтын гол үндэс байдаг. Гэрээ хэлэлцээрийг үр дүнтэй хийх арга барилын талаарх сургалтыг “Эм Эл Си трейнинг” компаниас зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнтэй ярилцлаа.

Манай улс зах зээлд шилжээд 20 гаруй жил болж байна. Бизнесийнхний харилцаа олон улсын түвшинд төлөвшиж чадаж байгаа болов уу?

-Бизнесменүүд хүнтэй холбоо тогтоохдоо маш сайн болсон. Харин очиж уулзаад, гэрээ хэлэлцээр хийх үедээ асар том алдаа гаргадаг, тэр нь бизнест сөргөөр нөлөөлдөг нь ажиглагдсан. Одоо зар сурталчилгаа, хэрэглэгчдийг татах гэсэн оролдлогоосоо түр холдож холбоо сүлбээгээрээ дамжуулаад үр дүнтэй байж болохуйц хэлэлцээрүүдийг хийхэд илүү анхаарах хэрэгтэй. Мөн гэрээ, хэлэлцээрт нөлөөлөхүйц арга барилуудыг гэрээ хэлцэл, хэрэглэгчидтэй харилцдаг ажилтнууддаа сургах нь чухал. Тиймээсбизнесийн байгууллагын гэрээ хэлэлцээр хариуцсан ажилтнууд, борлуулалтын ажилтнууд, ахлах менежерүүдэд зориулсан Гэрээ хэлэлцээрийн сургалт зохион байгуулах гэж байна.

Гэрээ, хэлэлцээр хийхдээ харилцагч талд илүүтэй нөлөөлөх талаар сургана гэсэн үг үү?

-Хэл яриагаар дамжуулаад хүнд нөлөө үзүүлж болдог гэдгийг л сургах юм. Жишээлбэл, хэлэлцээрийн үед хэрэглэгддэг ховс хэллэг, ятгах техник, харилцах аргуудыг тусгайлан заах юм. Ховс хэллэг, ятгах технологи шашинтай холбож ойлгож болохгүй. Энэ арга барил технологиудыг бизнесийнхэн ч ашиглах боломжтой.Үр дүнтэй гэрээ хэлэлцээр байгуулах нь үе шатууд, эдгээрүе шатуудадтохиолдож болох татгалзалуудыг даван туулахад туулахад ямар арга технологи, стратеги ашиглагддаг вэ гэдэг талаас нь уг сургалт явагдана.

Ховс хэллэг гэдгээ тайлбарлаач?

-Дэлхийн түвшинд ятгах технологи, ховс хэллэг нь судлагдахуун хэлбэрээр хөгжиж байна. Монголчууд уулзаж, харьцуулж байж сонголтоо хийдэг. Мөн монголчуудад бараа бүтээгдэхүүн үйлчилгээнээс илүү хүмүүсийн хоорондын харилцаа нөлөө үзүүлдэг. Тиймээс гэрээ хэлэлцээрийн үед хэрэглэгдэх харилцааны арга технологийг нарийвчилж судлах шаардлагатай. Орост гэхэд НЛП- /мэдрэл хэл шинжлэлийн хөтөлбөрлөл/ арга технологиорхоёр, гурван хоногийн сургалтууд зохион байгуулдаг юм билээ.

НЛП-/мэдрэл хэл шинжлэлийн хөтөлбөрлөл/ гэдгээ тайлбарлаач?

-Хэл яриагаар тэр тусмаа үг сонголтоор дамжуулан хүнд нөлөөлж болдог гэдгийг харуулсан технологи юм.

Зах зээлд шилжээд удаагүй, бизнес эрхлэгчид нэгийгээ мэддэг. Танилаараа дамжуулж сонголт хийх нь манайд ажиглагддаг. Энэ нь гэрээ, хэлэлцээрийн хэлбэр үү?

-Танилаараа яриулаад бизнесийнхэн хамтран ажиллаад болоод байдаг байсан. Харин орчин цагт бизнесийн байгууллагууд өөрт ашигтай сонголтыг хийдэг болсон учраас танилаар хэлүүлээд бүтэх магадлал 80 хувиар буурсан. Холбоо сүлбээ тогтоох ямар эх сурвалж байна, түүн дээрээ яаж харилцаа тогтоох уу. Бие биедээ итгэлцэл яаж үүсгэх вэ гэх зэргийг голчилон хардаг болоод байна.

Бизнест дөнгөж хөл тавьж байгаа үйлдвэрлэгч, эсвэл борлуулагчдад энэ сургалт хамаарах уу?

-Бизнес хийж байгаа хүн бүр гэрээ, хэлэлцээрт орж байдаг. Тиймээс гэрээ хэлэлцээр хийх арга технологид суралцсан байхад амжилт нь ахина шүү дээ.

Гэрээ хэлэлцээр хийхийн тулд хэр хугацаа шаардлагатай бол?

-Бизнес эрхлэгчид гэрээ хэлэлцээр хийхдээ бэлтгэлгүй хөдөлдөг нь маш том эрсдэл дагуулдаг. Бэлтгэлгүйгээс болж хэт их сунжирдаг, эсвэл хэлэлцээрт орж амжаагүй байхад татгалзсан хариу авдаг. Хэлэлцээр 20 минутад хийгдэнэ гэсэн бол тэр хугацаандаа л хийгдэх учиртай. Үүний тулд хэлэлцээрийн үе шатанд бэлтгэх арга технологид маш сайн суралцсан байх хэрэгтэй. Хэрэглэгч, бизнес эрхлэгч хоёр яаж нэг завин дээр сууж, хурдан хугацаанд зорилгоо биелүүлэх вэ гэдэгт энэ сургалтын агуулга орших юм.

Сургалтын хөтөлбөрт бэлгийн дурсгалын менежмент гэсэн хичээл байна. Ажлаа бүтээхийн тулд бэлэг өгөх ёстой гэсэн ойлголтыг заах юм болов уу?

-Бэлгийн менежмент буюу бэлэг дурсгал бол нэг төрлийн холбоо сүлбээний менежментийн арга. Бэлэгт юу, юуг оруулах вэ, давтамж ямар байх вэ гэх мэтчилэн

Хичээл заах багш нараа танилцуулаач. Сургалт хаана болох вэ. Холбоо барих хаягаа хэлээч?

-Бизнес холбоо сүлбээ тогтоох арга хэрэгслүүд хичээлийгС.Баатарсүрэн. Хэлэлцээр, хэлэлцээрийн стартегиуд хичээлийгхэлэлцээр, эрх зүйн асуудлаар арав гаруй жил дагнан ажилласан, сургагч багш Н.Цогжавхлан хэлэлцээрийн мөн чанар, бэлтгэл, харилцах аргуудыг тусгайлан заана. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, улс төр судлалын ухааны доктор Д.Мягмарсүрэн хэлэлцээрт нөлөөлөх арга буюу итгүүлэн үнэмшүүлэх техник, мэдрэл, хэл шинжлэлийн практик, ховс хэллэг, ятгах технологийн талаар заах юм. Хичээл Залуучуудын холбооны Д корпус буюу “Эм Эл Си трейнинг” компанийн байранд энэ сарын 4-ний өдрийн 13.00 цагт эхлэх юм. 70111839, 99083972 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *