2014 оны арванэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвар бүртгэгдэж, нийт 16001 хүн өвчилсөн бөгөөд 5738 (36%) хүн нас барсан байна.
Арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ.
Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ.
Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш найман шинэ тохиолдол, арванэгэн нас баралтаар нэмэгджээ.